Memory of the World
Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөл

Хүйс толгойн бичээс 1

(2025 он) ЮНЕСКО-ийн "Дэлхийн Дурсамж" хөтөлбөрийн олон улсын баримтат өвд бүртгэгдсэн.

Холбогдох он цаг: МЭ 601
Олдвор олсон газар: Булган аймаг, Могод сум, Хүйс толгой
Бичиг: Брахми бичиг
Хэмжээ: Хөшөөний өндөр нь 154 см, өргөн нь 41 см, зузаан нь 15 см.

Хүйс толгойн нэгдүгээр бичээс нь монгол хэлний хамгийн эртний бичгийн дурсгалуудын нэг бөгөөд нэн ховор сурвалж болно. 1400 жилийн өмнөх монгол хэлний хэлзүйн бүтэц, үгийн сан ямар байсныг судлан тогтооход онцгой ач холбогдолтой өв юм. Түүнчлэн бичээсийн агуулга нь Монголын тал нутагт нутаглаж байсан нүүдэлчин ард түмний оюун санаа, шашин шүтлэгийн талаарх чухал мэдээллийг агуулдаг. Тус бичээс нь овог аймгийн холбоод болон нүүдэлчдийн хаант улсууд Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрэн мандан гарахаас олон зууны өмнө буддын шашныг шүтэж байсныг гэрчлэх чухал баримтын нэг юм.

Хүйс толгойн бичээсийн хэл нь эртний монгол хэл боловч эртний Энэтхэгээс гаралтай брахми үсгээр бичигдсэн нь Энэтхэг, Төв Ази, Хойд Азийн бүс нутгуудын хооронд өрнөж байсан соёл, бичиг үсгийн харилцаа, солилцооны гүн гүнзгий бөгөөд өргөн цар хүрээг харуулдаг.

Уг бичээсийг өнөөгийн Монгол Улсын төв хэсгийн хойд бүс нутгаас олсон бөгөөд өдгөө Улаанбаатар хот дахь Чингис хаан