Монгол улсын анхны марк "Элдэв-Очир"
- (2024 он) Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэгдсэн.
1235 онд монголчууд дэлхийн хамгийн анхны шуудангийн тогтолцоонуудын нэгийг бий болгосон. 800 гаруй жилийн түүхийн турш өртөө улааны морин шуудангийн сүлжээг ашиглаж байсан бөгөөд энэхүү тогтолцоо нь хожим дэлхий даяар түгэн дэлгэрсэн юм. Энэхүү түүхэн уламжлалыг үргэлжлүүлэн Монгол Улс 1924 онд, тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглаж, үндэсний мөнгөн тэмдэгтээ нэвтрүүлэхээс өмнө өөрийн анхны шуудангийн марк болох “Элдэв-Очир”-ыг хэвлэн гаргаж байжээ. (Онцлон тэмдэглэхэд, уг марк дээр “Монгол” гэсэн нэр бус зөвхөн мөнгөн дүнг тэмдэглэсэн байдаг.)
“Элдэв-Очир” маркууд нь эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл болон Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Мөн эдгээр нь Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн шуудан харилцааны хөгжилд хувь нэмэр оруулсны нотолгоо болдог.
1924 онд “Элдэв-Очир” марк Монголд анх гүйлгээнд гарснаар Монгол, Хятад, Оросын хоорондын захидал харилцаа болон шуудангийн илгээмж эрс нэмэгдсэн байна. Үүний үр дүнд Азийн бүс нутгийн хүн ам ихтэй Орос, Хятадын хоорондын улс төр, бизнес болон хувийн шуудан харилцаа Монголын нутаг дэвсгэрээр дамжин өргөжсөн юм.
Энэхүү шуудангийн маркийн цувралын долоон төрөл нь бүгд нэн ховор, жинхэнэ эх хувь бөгөөд хүч чадал, дийлдэшгүй хүчийг бэлгэддэг домогт “Элдэв-Очир” таягийн дүрслэлийг агуулдгаараа онцлогтой.