Халхын ноёдын дөрвөн үеийн гэрийн бичиг
- (2024 он) Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэгдсэн.
“Халхын ноёдын дөрвөн үеийн гэрийн бичиг” нь Эзэн Богд Чингис хаанаас эх аван хөтөлж, Гэрсэнз Жалайр хунтайжаас эхлүүлэн ноёдыг үеийн 980 хүнийг хамарсан, Монголын 700 жилийн түүхийг алтан ургийн 30 үеэр нь тойрог хэлбэрээр дүрслэн харуулсан угийн бичгийн баримт бөгөөд 1832–1862 оны орчимд эмхэтгэн бүтээжээ.
Энэхүү бичиг нь 85х88 см хэмжээтэй, бүрээстэй даавуун дээр хар, улаан бэхээр бийрээр бичсэн, нарны цацрагийг санагдуулам олон давхар дугуй хэлбэрийн бүтэцтэй. Голын төв дугуйд Чингис хааныг дүрсэлж, түүний отгон хүү Тулуй ноён, ач хүү Хубилай хаан, жич хүү Төв хунтайж Чингим зэргээр үргэлжлэн Юань болон Умард Юань улсын хаад, угсаа залгамжлагчид, мөн Халх Монголын хаад ноёдыг багтаасан байдаг.
Энэхүү угийн бичиг нь Алтан ургийнханд зориулагдсан бөгөөд тэд соёл болон худалдааны бодлогоороо дамжуулан ялангуяа Төв болон Зүүн Азийн бүс нутагт соёл хоорондын солилцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн учраас онцгой ач холбогдолтой юм.
Мөн энэхүү баримт нь Чингисийн угсааны угийн бичгийг судлахад үлдэж хоцорсон ердөө гурван эх сурвалжийн нэг бөгөөд хамгийн эртний, хамгийн сайн хадгалагдан үлдсэн жинхэнэ эх сурвалжид тооцогддог. Учир нь үүнтэй холбоотой бусад баримт бичгүүд 1930-аад оны Их хэлмэгдүүлэлтийн үеэр устгагдсан байна.