Memory of the World
Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөл

ТАНИЛЦУУЛГА

“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын үндэсний хороо Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2010 онд байгуулагдаж, 2016 онд Гадаад харилцааны сайдын тушаалаар шинэчлэгдсэн. ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн даргын албыг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал гүйцэтгэж байхаар болгож баталгаажуулжээ.

Тус хороо нь:

  1. Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэх боломж бүхий баримтат өвийн урьдчилсан жагсаалтыг гаргах,
  2. Жагсаалтад орсон өвүүдийн ерөнхий тодорхойлолт, танилцуулгыг боловсруулах,
  3. Дэлхийн дурсамж хөтөлбөрийн жагсаалтад нэр дэвшүүлэх маягт, түүнийг бичих зааврын дагуу нэр дэвшүүлсэн баримт бичгийг бэлтгэж боловсруулах, түүнийг ЮНЕСКО-ийн нарийн бичгийн дарга нарын газарт, хэрэв бүс нутгийн бүртгэлд оруулахаар нэр дэвшүүлсэн бол хөтөлбөрийн бүсийн холбогдох хороонд хүргүүлэх,
  4. Баримтат өвийн хадгалалт, хамгаалалтын орчин нөхцөлийг сайжруулах, баримтат өвийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий төслийн санал боловсруулан ажиллах,
  5. Энэ чиглэлээр ЮНЕСКО-ийн гишүүн орнуудтай харилцаа хамтын ажиллагааг сайжруулан хөгжүүлэх үүрэгтэй.